Онлайн туслах

ACOLOUS 3.0

Программын танилцуулга:

Acolous 3.0 программ нь  төсөвт байгууллагын нягтлан бодогчид өдөр тутмын үйл ажиллагааны анхан шатны мэдээллийг бүртгэх, санхүүгийн мэдээ, тайлан гаргахад зориулагдсан нягтлан бодох бүртгэлийн программ юм.
 

Программын онцлог давуу тал:

  • Хуулинд нийцсэн: Төсвийн НББ-ын шинэ бодлогын дагуу үндсэн хөрөнгийн элэгдэл тооцно
  • Энгийн ойлгомжтой: Өгөгдлийн баазын хуулбарыг автоматаар үүсгэх, хуулбарыг хэрэглэгч өөрөө сэргээх боломжтой
  • Бүгд нэг дор: Нийгмийн даатгалын тайлан хүн тус бүрээр, суутган тооцсон татварын тайлан, ХАОАТатварын тайлан хэвлэгдэн гарна
  • Цаг үеэсээ хоцрохгүй: Дансны төлөвлөгөө болон тайлангийн үзүүлэлтүүдийг хэрэглэгч өөрөө тохируулдаг
  • Гацахгүй: Сүлжээний орчинд олон хэрэглэгчийн горимд өндөр хурдаар ажиллана

 

Программ хэрэглэснээр гарах үр дүн:

  • Тайлангийн нэгтгэлийн Plastic 3.0  системд тайлан мэдээг нэгтгэнэ
  • Бүртгэлийг төгрөг болон валютаар хөтөлнө
  • Баримтын архив болон хуулбар хувиудыг үүсгэнэ
  • Байгууллагад гарсан ажил гүйлгээг бүртгэн, журнал ерөнхий дэвтрийг хөтөлнө
  • Санхүүгийн тайланг сонгосон хугацаагаар түргэн шуурхай гаргана
  • Ажилтан тус бүрийн электрон шууданруу цалингийн мэдээлэл илгээнэ
  • Программаас Excel-рүү хөрвүүлэх боломжтой болно
  • Өмнөх оны баримтуудыг харах, хэвлэн авах боломжтой
-->