Онлайн туслах

LEADER 3.0

Программын танилцуулга:
Leader 3.0 хувилбар нь аж ахуйн нэгж байгууллагад гарсан ажил гүйлгээ бүрийг цаг тухайд нь бүртгэн анхан шатны баримтуудыг бүрдүүлэн авах, өдөр тутмын санхүүгийн үйл ажиллагаандаа хяналт тавих, тайлан мэдээг хүссэн хугацааны хооронд гаргах удирдлагыг мэдээллээр түргэн шуурхай хангахаас гадна Payroll 1.0 (Цалингийн програм), Leader-Pos (Дэлгүүрийн ПОС програм), Leader M (Удирдлагын мэдээллийн програм) программуудтай холбогдон ажиллах боломжтой систем юм.
 

Программын онцлог давуу тал:

  • Хөдөлмөр хөнгөвчлөх үүднээс үндсэн хөрөнгийн элэгдэл, цалингийн журнал гэх мэт байнга давтагддаг журналын бичилтүүдийг автоматаар бичдэг
  • Хэрэглэгчийн эрхийг хязгаарлах боломжоор хангагдсан, хэрэглэгчийн нууцлал өндөр
  • Технологийн хувьд SQL92 стандартад нийцсэн PL/SQL түвшний RelatoinDatabase
  • Management System ашигласан, сүлжээний орчинд олон хэрэглэгчийн горимд ажиллах сүүлийн үеийн технологиор боловсруулсан
  • Нийгмийн даатгалын тайлан хүн тус бүрээр болон НДШимтгэл төлөлтийн тайлан хэвлэгдэн гардаг
  • Хэд хэдэн байгууллагын бүртгэлийг нэгэн зэрэг хөтлөх боломжтой
  • Өмнөх оны баримтуудыг харах ба хэвлэн авч болдог
  • Суутган тооцсон татварын тайлан болон ХАОАТатвар төлөлтийн тайлан хэвлэгдэн гардаг
  • НӨАТ-ын сарын тайлан гардаг
  • Ажил гүйлгээг валютаар болон төгрөгөөр зэрэг хөтлөх ба бүх төрлийн журнал, тайлан мэдээ валютаар болон төгрөгөөр тооцоолон гаргах боломжтой
  • Валютын ханшийн тэгшитгэлийг хэрэглэгчийн хүссэн өдрөөр автоматаар хийх боломжтой
  • Payroll 2.0 (Цалингийн програм), Leader-Pos (Дэлгүүрийн ПОС програм), Leader M (Удирдлагын мэдээллийн програм) программуудтай холбогдон ажиллах  боломжтой
  • Интернет ашиглан алсын зайнаас (онлайнаар) ажил үйлчилгээ хийх боломжтой

 

Программ хэрэглэснээр гарах үр дүн:

  • Payroll 2.0 (Цалингийн программ), Leader-Pos (Дэлгүүрийн ПОС программ), Leader M (Удирдлагын мэдээллийн программ) программуудтай холбогдон ажиллана
  • Нийгмийн даатгалын тайлан хүн тус бүрээр болон НДШимтгэл төлөлтийн тайлан хэвлэгдэн гарна
  • Хөдөлмөр хөнгөвчлөх үүднээс үндсэн хөрөнгийн элэгдэл, цалингийн журнал гэх мэт байнга давтагддаг журналын бичилтүүдийг автоматаар бичдэг
  • Хэд хэдэн байгууллагын бүртгэлийг нэгэн зэрэг хөтлөх боломж бий болно
-->