Онлайн туслах

FISCUS TREASURY 1.0

Программын танилцуулга:
Төсөв гэж төрийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бий болгох зорилгоор төрийн мэдэлд хуримтлуулан хуваарилж, зарцуулах хөрөнгө, орлого, зарлага, өр төлбөр, санхүүгийн амлалт болон үүрэг, тэдгээртэй холбогдсон санхүүгийн үйл ажиллагаа, хэрэгжүүлэх арга хэмжээ, түүнд шаардагдах орц, хүрэх үр дүнгийн нийлбэр цогцыг хэлнэ.
Сангийн яамны төрийн сангийн үйлчилгээний бүртгэл болон тайлан боловсруулалтыг бүрэн онлайн үйл ажиллагаатай болгох, салбарын нэгдсэн өгөгдлийн санг үүсгэх, төрийн сангийн үйлчилгээг иргэдэд илүү хурдан шуурхай, төрийн сангийн харьяа ажилтнуудад хэрэглэхэд хялбар ойлгомжтой болгоход чиглэсэн сайтад суурилсан онлайн систем хөгжүүлэх, үйл ажиллагаанд нэвтрүүлэхэд чиглэсэн систем бөгөөд төрийн сангийн төлөвлөлт, гүйцэтгэл, нэгтгэл, хяналтын үйл ажиллагаанд ашиглах  программын шинэ хувилбарын систем юм.

 

Программын онцлог давуу тал:

  • Piscal болон FreeBalance системийн мэдээллийг системд файлаар импорт хийх боломжтой
  • Төрийн сангийн бүх төрлийн санхүүгийн  нэгдсэн тайлан мэдээг хурдан шуурхай гаргах боломжтой
  • Төрийн сангийн нэгдсэн системийг бий болгосон
  • Төрийн сангийн НББүртгэлийн орлого зарлагын гүйлгээг бүртгэнэ
  • Санхүүжилтийн даалгавар бичих үйл ажиллагааг автоматжуулсан
  • Зарцуулалтын эрхийн баталгааг автоматжуулсан
  • Хэрэгцээт мэдээллийг бусад системээс файлаар хурдан шуурхай татах боломжтой

 

Программ хэрэглэснээр гарах үр дүн:

  • Төрийн санд өдөр тутам хийгддэг үндсэн үйл ажиллагаа автоматажна
  • Төрийн сангийн нэгдсэн тайлан мэдээ хурдан шуурхай гарах боломж бий болно
  • Free balance программаар хийгдсэн орлогын гүйлгээнүүдийг банкны хуулганаас шууд татна
  • Fiscal программаас төсвийн байгууллагын нэр болон төсвийн байгууллагуудын төлөвлөгөөг татна
  • Бэлтгэн нийлүүлэгчийг Free balance программын бүртгэлээс татна 
  • Төсвийн байгууллагуудын зарцуулалтын эрхийн баталгааг системээр хийнэ
  • Санхүүжилтийн даалгаврыг олноор бичнэ
  • Төлбөрийн хүсэлт бичнэ
  • Төрийн сангийн шатлал бүр нэгдсэн нэг сантай байх, эсвэл тус тусдаа сантай байх боломжийг бүрдүүлнэ
  • Free balance, Fiscal программаас гарсан холбогдох мэдээллийг файлаас татан авна
  • Зөвшөөрсөн эрхтэй хэрэглэгч гүйлгээний дансны тохиргоог өөрөө хийх боломж нөхцөлөөр хангагдана
  • Төрийн сангийн зарлагын гүйлгээ, орлогын гүйлгээний хуулгыг татна
  • Бүх төрлийн валютаар гүйлгээ хийнэ
  • Бүх төрлийн валютын ханшийн тэгшитгэлийг хийнэ
  • Валютын ханшийн гүйлгээг өдөрт хэд ч хувиран өөрчлөгдөх боломжтойгоор тооцоолох боломжтой
  • Бүх төрлийн журнал гарна
  • Санхүүгийн тайлан гарна
-->