Онлайн туслах

LANDPAY 1.0

Программын танилцуулга:
Газрын бүртгэл төлбөр барагдуулалтын систем нь газрын төлбөрийн бүртгэлийг хийхдээ газар эзэмшигч ашиглагчийн бүртгэл, захирамжийн бүртгэл, гэрээний бүртгэл, төлбөрийн бүртгэл гэсэн хоорондоо уялдаа холбоо бүхий бүртгэлийн модулийн үр дүнд нэгж талбартай холбоотой захирамж, гэрээ, төлбөрийн ноогдуулалт, нөхөн төлбөр, алданги, ДХАҮнэ, захиргааны торгууль, төлбөр төлөлт зэрэг түүхүүдийг нэгтгэн харах, төлбөрийн гүйцэтгэлийн явцад хяналт тавих, үр дүнг үнэлэх, тайлагнах, баримтжуулах үүрэгтэй систем юм.
 

Программын онцлог давуу тал:

  • Системийн үйл ажиллагааг хүссэнээрээ хэрэглэгчид тохируулах болон өөрчлөх боломжтой
  • Тайлан мэдээг цаг тухайд гаргана
  • Гэрээ шинэчлэх үйл ажиллагааг бүрэн дүүрэн хийх боломжтой
  • Нэхэмжлэх, ТНА –ын мэдээллийг газар эзэмшигч, ашиглагчид имэйлээр илгээх боломжтой
  • Газрын төлбөрийн үйл ажиллагааг автоматаар тооцоолох боломжтой

 

Программ хэрэглэснээр гарах үр дүн:

  • Газар эзэмшигч, ашиглагчийн нэгдсэн сан бий болно
  • Харилцах дансны хуулгыг системд файлаар татах боломжтой болно
  • Дарга, ажилтны мэдээлэл солилцох үйл ажиллагаа хялбар болно
  • Хэлтэс, мэргэжилтнүүдийн ажлын давхардал арилна
  • Тайлан мэдээ үнэн зөв хурдан шуурхай гарах боломжтой болно
  • Нэхэмжлэх, ТНА –ын үйл ажиллагаа хялбар болно
  • Захирамж, гэрээний түүх бий болно
-->