Онлайн туслах

LEADER MONITORING 3.0

Программын танилцуулга:
“Leader monitoring” систем нь байгууллагын төлөвлөгөөт ажлын гүйцэтгэлийн явцад хяналт тавих, үр дүнг үнэлэх, дүн шинжилгээ хийх, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг баримтжуулах, гүйцэтгэлд хяналт тавих, үнэлэх үүрэгтэй мониторингийн удирдлагын систем юм.
 

Програмын онцлог давуу тал:

  • Төлөвлөлтийн үйл ажиллагааг автоматжуулна
  • Байгууллагын дотоод харилцааг цахимжуулна
  • Төлөвлөлт, гүйцэтгэлийн нэгдсэн санг бүрдүүлнэ
  • Байгууллагын зорилгыг жигд тасралтгүй хэрэгжүүлэхэд ажлын гүйцэтгэлийн үйл явцад хяналт тавих боломжтой болно
  • Ажиллагсдын ажлын гүйцэтгэлийг үнэлэх боломжтой болно
  • Төлөвлөгөөний гүйцэтгэлийн үзүүлэлтэд дүн шинжилгээ, анализ хийх боломжтой болно

Программ хэрэглэснээр гарах үр дүн:

  • Байгууллага ажлаа төлөвлөх болон төлөвлөгөөний дагуу явагдаж байгаад хяналт хийх боломжтой болно
  • Цахимаар мэдээ, тайлангаа явуулж цаг хугацааг хэмнэнэ
  • Ажлын гүйцэтгэл явуулахыг цаг тухайд нь системээр мэдэгдсэнээр хугацаа хоцрохоос сэргийлнэ
  • Баримт бичгийн нэгдсэн сан үүснэ
  • Дүн шинжилгээ болон нэгтгэсэн тайлангууд гаргана
-->